ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  НӨХЦӨЛ

1-1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь ТҮГЭЭЛТ.МН интернет худалдааны сайт (цаашид “худалдааны сайт” гэнэ) худалдаа, үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүрэг, оролцоог тодорхойлоход оршино. Сайт нь худалдан авагчдад чанартай шинэлэг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг худалдахад оршино.

 

БАРАА ХУДАЛДАН АВАХ

2-1. Худалдан авагч гишүүн сайтад байршуулсан худалдагчийн бараатай танилцан, худалдааны нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч захиалахад худалдагч гишүүн түүний захиалгыг хүлээн авч баталгаажуулснаар талуудын хооронд гэрээ байгуулагдана.

2-2. Сайт нь худалдан авагч гишүүдэд худалдан авсан барааныхаа төлбөрийг хийх олон төрлийн төлбөрийн хэрэгслийг санал болгоно.

2-3. Худалдан авагч гишүүн худалдан авсан барааныхаа төлбөр хийхдээ мэдээллийг буруу оруулснаас үүдэн гарах эрсдлийг худалдан авагч өөрөө бүрэн хариуцна.

2-4. Худалдан авагч гишүүн барааг захиалсны дараа тодорхой хугацааны дотор барааны төлбөрийг заасан дансанд төлөхгүй бол компани уг захиалгыг цуцалж болно.

2-5. Хүдалдан авагч гишүүн бараа худалдан авахад төлөх нийт үнийн дүнд барааны үнэ, бараа хүргэлтийн үнэ багтана.

 

ХУДАЛДАН АВСАН БАРААГ ХҮРГЭХ

3-1. Төлбөрийн хэлбэр нь БЭЛНЭЭР болон төлбөр нь тухайн өдрийн 12 цагаас өмнө ДАНСААР төлөгдсөн захиалгыг тухайн өдрийн 22 цагаас өмнө хүргэх.

3-2. Төлбөр нь тухайн өдрийн 12 цагаас хойш дансанд орсон болон захиалга нь 14 цагаас хойш хийгдсэн барааны хүргэлтийг дараа өдрийн 09:00 - 22:00 цагийн хооронд давуу эрхтэй хүргэлт хийнэ. 

3-3. Орон нутгийн худалдан авагчидад төлбөр төлөгдсөнөөс хойш 24 цагийн дотор орон нутгийн болон харья шуудан,тээвэр үйлчилгээний байгууллагад дамжуулж өгөх , түүнээс хойш тухайн дамжуулан тээвэрлэлт хийх байгууллагын цагийн хувиар,үнэ тарифаар тооцож хүргэнэ.

 

ХУДАЛДАН АВАЛТЫГ ЦУЦЛАХ

4-1. Худалдан авагч нь худалдан авсан барааг хүргэлтэнд гаргахаас өмнө төлбөр төлсөн тухайн өдрийн 12 цагаас өмнө худалдан авалтыг цуцалж болно. Хэрэв 12 цагаас хойш цуцлах тохиолдолд бараа хүргэлтийн 2 талын хүргэлтийн зардалыг худалдан авагч төлөх үүрэгтэй.

 

БАРААГ БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ

5-1. Худалдан авагч нь барааг бүрэн хүлээн авснаас хойш 48 цагийн дотор 75955050 утсаар захиалга өгснөөр буцаах эсхүл солиулах эрхтэй .

5-2. Бараа буцаах эсхүл солиход гарах тээврийн зардлыг тухайн нөхцөлийг бий болгосон тал нь хариуцна.

Жич: бараа бүтээгдхүүн гэмтэлтэй, эсхүл буруу бараа илгээсэн бол худалдааны сайт  хариуцна. Харин худалдан авагчаас шалтгаалан буцаах, солих тохиолдолд худалдан авагч хариуцах үүрэгтэй.

5-3. Барааг ижил төрлийн бараагаар солих эсхүл үнэ тэнцүү бараагаар солих боломжтой бөгөөд энэ тухайгаа 75955050 дугаарт урьдчилж мэдэгдэн захиалгаа баталгаажуулна  .

5-4. Худалдан авагчийн солихыг хүссэн бараа худалдагчид байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож барааг буцааж болно.

 

ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ

6-1. Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд сайт нь тухайн барааны үнийг ажлын 3 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

6-2. Буцаасан барааны буцаалтын төлбөрийг худалдан авагч хариуцах байсан ч худалдан авагч буцаалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд бараа хүргэлт ба буцаалтын төлбөрийг барааны үнээс хасч шилжүүлнэ.

6-3. Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны ДАНСААР төлсөн бөгөөд өөрийн хүсэлтээр захиалгаа цуцалсан тохиолдолд банк хоорондын гүйлгээний шимтгэл 300₮ суутгагдана.

6-4. Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны ДАНСААР болон КАРТААР төлсөн тохиолдолд банк нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл тооцож авдаг тул бараа буцаахад энэхүү шимтгэлийн дүнг хасч үлдэгдлийг худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

 

БАРААГ БУЦААХГҮЙ БА СОЛИХООС ТАТГАЛЗАХ

7-1. Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд

7-2. Худалдан авагч барааг ашиглаж шинэ шинж чанар аа алдсан эсхүл барааны үнэ цэнэ буурсан бол

7-3. Барааг худалдан авах, буцаах, солих үйлдлээс үүдэн барааны зах зээлийн үнэ буурсан тохиолдолд

7-4. Зөвхөн тухайн худалдан авагчийн захиалгад үндэслэн үйлдвэрлэгдсэн бараа

7-5. Худалдан авагч тухайн барааг нэгээс илүү удаа солих, буцаах тохиолдолд

7-6. Барааг худалдаалах нөхцөлд буцаах, солих боломжгүй хэмээн заасан бараа

Холбоо барих
Баянгол дүүрэг 9-р хороо 21/3 Шаазгай Сүлжээ төв байр.
7595-5050, 7220-5050 , 94019976, 94039976
sales@shaazgai.com happyshop@shaazgai.com
Хэрэгцээт холбоос
© 2020 Tugeelt.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Шууд залгах
7595-5050